Намрын чуулганыг эрт өндөрлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг эрт өндөрлүүлнэ

УИХ-ын намрын чуулганыг сар шинийн баярын өмнөхөн өндөрлүүлдэг уламжлалтай. Ирэх туулай жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 3-нд тохиох тул энэ удаагийн намрын чуулганыг арай эрт өндөрлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үлдсэн хуулийн төслүүдээ хэлэлцээд 2011 оны нэгдүгээр сарын 20-25-ны орчим намрын чуулганыг хаахаар урьдчилан төлөвлөөд байгаа юм байна. УИХ-ын сонгуулийн тухай, Тавантолгойг ашиглуулах гэрээг зөвшөөрөх зэрэг хэд хэдэн том асуудлыг гараас гаргачихвал тэр хугацаанд өндөрлүүлэх боломжтой ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж