
Сайд Т.Бадамжунай болон аймгуудын Засаг дарга нарын хэлснээр атрын аян үр дүнгээ өгч, үр тарианы чанар сайжирсны зэрэгцээ хураан авах ургацын хэмжээ өсчээ. 2010 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 5,0 мянган тонн нь арвай буудай юм байна. Мөн 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хураан авах боломж бүрдүүлсэн юм байна. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар уг аяныг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай, ингэж байж эрсдэл ихтэй газар тариалангийн салбарыг хөл дээр нь баттай зогсоож чадна гэж хэлж байна.