Фото: AFP
Катарын эрх баригчид Германы эдийн засагт тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэнэ. Энэ тухай Finacial Times Detschland сонинд эмиратын Сангийн сайд Юссеф Хусейн Камаль (Youssef Hussein Kamal) өгүүлсэн байв. Хөрөнгө оруулалтыг IT-технологийн салбар ба жижиг дунд үйлдвэрлэлд чиглүүлэх ажээ.

Шинжээчдийн үнэлгээгээр Катарын Qatar Holding гэх улсын сангийн хөрөнгө оруулалтын хөрөнгө 100 тэрбум ам.доллар болж байна. Катар улс Porsche компанийн 10 хувь, VW компанийн 17 хувийн хувьцааг эзэмшигч юм.
Үүний зэрэгцээ Катар барилгын Hochtief компанийн 9,1 хувийн хувьцааг авч Испанийн ACS компанид залгиулахаас хамгаална гэж энэ сард мэдэгдээд байгаа.
Юссеф Хусейн Камалийн ярьж буйгаар хөрөнгө оруулалт хоёр талд ашигтай бөгөөд тухайлбал, Hochtief компани Катарт болох дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээний дэд бүтцийн босголтод оролцож болох гэнэ. Катар Германы ноу-хау-г авч өөрийн эдийн засгийн шинэчлэлдээ ашиглах болно гэж сайд хэлжээ.
Ш.Мягмар