Лукашенко сонгогдож байна

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Лукашенко сонгогдож байна

Белорусь эмэгтэй ерөнхийлөгчөө сонгож байна. Фото: AFP    

Даваа гаригт шилжих шөнө Белорусийн Сонгуулийн хороо санал хураалтын хуудсыг бүрэн тоолжээ. Тооллогын дараа өнөөгийн ерөнхийлөгч Александр Лукашенко 79,67 хувийн санал авсан байна. Өмнөх сонгуулиар тэр 83 хувийн саналтай байлаа.

СЕХ-ны дарга Лидия Ермошина хэлснээр “бүхний эсрэг” хувилбараар 6,47 хувийн сонгогчид саналаа өгчээ.

Андрей Санников 2,56 хувийн, Владимир Некляев 1,7 хувийн, Ярослав Романчук ба Григорий Костусев  тус бүр 1,97 хувийн, Виталий Рымашевский 1,1 хувийн, Виктор Терещенко  1,08 хувийн, Николай Статкевич  1,04 хувийн, Алесь Михалевич – 1,2 хувийн, Дмитрий Усс – 0,48 хувийн саналыг тус тус авсан байв.

Сонгуулийн дүнтэй санал нийлээгүй сөрөг хүчин олон мянган хүний жагсаалыг хийж, Засгийн газрын ордонд дайран орохыг оролдоод тусгай хүчнийхэнд түрэгдэн тараагдсан байна. Сөрөг хүчний олон лидерүүд зодуулсан байлаа. Интернэт хэвлэл мэдээлснээр тусгай хүчнийхэн сөрөг хүчний төв байруудад нэгжлэг хийж, зарим лидерүүдийг нь КГБ баривчилсан гэнэ. Тэдэнд төрийн эргэлт хийх гэсэн ял тулгаж магадгүй. Жагсаалыг хөөн тараах үеэр  арав орчим сэтгүүлчид нэрвэгджээ.   

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж