“Арсенал” Япон хагас хамгаалагчтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

“Арсенал” Япон хагас хамгаалагчтай боллоо

Английн “Арсенал” клуб нэгдүгээр сарын өвлийн солилцооны цонх нээгдэхэд Японы шигшээ багийн залуу довтлогч Рио Мияачиг багтаа элсүүлэхээр болжээ. Японы 17-гоос доош насны шигшээд тоглож байсан Мияачи нь өдгөө 18 настай, энэ жил Чукояада Чиюүкогийн ахлах сургуулийг төгсчээ. 2009 оны 17-гоос доош насны дэлхийн аваргаар олны анхааралд өртсөн жигүүрийн хагас хамгаалагчийн төлөө “Аякс”, “Милан”, “Кёльн” багууд өрсөлдөж байсан юм. Харин Мияачи таван жилийн гэрээг “Арсенал”-тай байгуулсан байна. Ирэх сард тэрбээр Лондонд очиж, шинэ багийнхантайгаа нэгдэнэ. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж