Зураг: “Goldman Sachs” компаний ерөнхий гүйцэтгэх захирал Blankfein
“Goldman Sachs” компанийн банкирууд дэлхийн хамгийн томд тооцогдох нь мэдээж. Өнгөрсөн арван найман сарын санхүүгийн хямралаас гарж, 2009 оны орлогоо 13.4 тэрбум ам.доллар гэж “Goldman Sachs” компани мэдэгдсэн нь “Wall Street”-ийн номер нэг орлогод тооцогдож байна. “Goldman Sachs” компаний нэр хүнд харилцагчдынх нь дунд хэзээ ч одооных шиг өндөр байгаагүй байх. Тэдний харилцагч болохын тулд дансандаа 10 сая ам.доллартай байх ёстой. Харин энгийн олон нийтийн дунд тэдний компанийг “Wall Street”-д явагддаг бүхий л бохир санхүүгийн ажиллагаа, хуйвалдааны цаана байдаг гэж харддаг. Тус компани 32 мянган ажилтантай бөгөөд олон улсын санхүү, валют, хувьцаа, хөрөнгө оруулалтын зах зээл дээр ажилладаг. 1999 оны таван сард “Goldman Sachs” компани хувьцаагаа нийтэд арилжаалж эхэлсэн.
Дөрөвдүгээр сарын долоонд тус компани 2009 оны санхүүгийн тайлангаа анх удаагаа нийтэд дэлгэх гэж байгаа ба АНУ-д үүссэн санхүүгийн хямралыг өдөөхөд ямар ч оролцоо байгаагүй, гааруулсан зүйл байхгүй гэдгийг олон нийтийн өмнө нотлоход нь хэрэг болно гэж үзэж байна.
Т.Бадрах