Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Улсын заан М.Өсөхбаяр түрүүлэв

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны 20 жилийн ойд зориулсан хүчит 96 бөхийн барилдаан амралтын өдрүүдэд боллоо. Тус барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” группын бөх, Монгол Улсын залуу заан Мөнхсайханы Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, “Эрдэнэт, Булганы цахилгааны түгээх сүлжээ” ХК-ийн бөх, аймгийн арслан Б.Сангисүрэн үзүүрлэлээ. Харин Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Н.Бүрэнбаатар шөвгөрсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж