Хятадын Ерөнхий сайд Пакистанд айлчлав

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Хятадын Ерөнхий сайд Пакистанд айлчлав

Хятадын Ерөнхий сайд Вэнь Жиабао Пакистанд айлчлах хугацаандаа олон улсын терроризмын эсрэг тус улсын оруулж буй хувь нэмрийг үнэлж цаашид энэ байдлаа хадгалж, терроризмтай тэмцэхэд олон улсын нийгэмлэгүүд ихийг санаачлан хийх хэрэгтэй хэмээн хэлэв. Ноён Вэнь Пакистан улсад хийсэн гурван өдрийн айлчлалынхаа төгсгөлд бүсийн гол холбоотны хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дээд түвшинд хүргэх нь бидний эрхэм зорилго хэмээн хэлж, Пакистанд хүнд хэцүү үе тулгарахад Хятад ямагт туслахад бэлэн гэдгийг онцлов.

Гэхдээ Пакистан улс ойрын хугацаанд Исламын олон улсын цэргийн хүчинд дэмжлэг үзүүлж байгаа нь Өрнөдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэхэд хүргээд байгаа юм. Харин энэ үед Хятадын Ерөнхий сайд айлчлал хийсэн нь Пакистаны хувьд чухал ач холбогдол үзүүллээ. Айлчлалын үеэр Хятад улс Пакистантай эрчим хүч, батлан хамгаалах салбарт 10 тэрбум ам.долларын өртөг бүхий хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж