Найз залуу чинь юу цуглуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Найз залуу чинь юу цуглуулдаг вэ?

Марк
Юунд хэрэгтэйг нь мэдэхгүй ч найз залуугынхаа цуглуулах дуртай маркнуудыг ад шоо үзэх хэрэггүй. Ийм цуглуулга мэдээж их түүхтэй, бас хайртай хүний чинь хувьд чухал зүйл гэдэг нь эргэлзээгүй. Хэрэв найз залуу чинь маркыг ном шиг болтол нь цуглуулдаг бол соёлын үнэт зүйлийг үнэн голоосоо хайрладаг хүн.
Спортын эд хэрэглэл
Спортын хорхойтнуудын хувьд хайртай тамирчных нь  гарын үсэгтэй зурагт хуудас, бөмбөг, цохиур мод ер юу ч байсан үнэлж баршгүй нандин зүйл. Хэрэв найз залуугын чинь өрөө алдартай тамирчдын зурагт хуудас, бахархлын цом, медалиар дүүрсэн бол интерьерийн гайхалтай шийдэл чинь талаар болж магад.  Гэвч түүнд өөрийнхөөрөө байх хэсэгхэн газар ч болов үлдээ бүсгүй минь.
Түлхүүр
Иймэрхүү цуглуулга нь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлж байдаг гэнэ.  Түлхүүрний цуглуулга хямд бас соёлын үнэ цэнэ багатай. Түлхүүрийг эрчүүд ихэвчлэн хүүхэд байхдаа цуглуулдаг бол энэ сонирхол нь яваандаа үнэ цэнэ бүхий урлагийн бүтээл, үнэт чулуу, зоос, ном болон хувирдаг.
Хүүхэлдэйн баатрууд
Энэ бол охид том болсон хойноо ч хүүхэлдэй цуглуулах зангаа тавьж чаддаггүйтэй адил.  Эрчүүдэд ч бас хүүхэд насаа дурсах боломж олго. Ийм эрчүүд мөрөөдөмтгий, хүүхэд шиг зантай, цайлган байдаг.
Багаж хэрэгсэл
Ийм цуглуулгатай эрчүүд маш тэвчээртэйгээс гадна жижиг зүйлсийг ч  хараанаасаа алддаггүй. Багаж хэрэгсэл цуглуулах дуртай зан нь түүнийг гарын дүйтэйг илтгэнэ.  Юм юм оролдчихдог эрчүүдэд бүгд л дуртай байдаг.
Шилний бөглөө
Уусан шар айрагныхаа бөглөөг овооруулдаг хүн, хаягдал зүйлийг урлагийн бүтээл болгодог хүн хоёрын хооронд ялгаа бий.  Хэрэв тэр бөглөөг ямар нэгэн зүйл хийхээр цуглуулдаг бол түүнд гайхалтай санаа байгаа гэдэгт итгэ.
Эмэгтэй дотуур хувцас
Ийм цуглуулга таныг “ Хурга майлахаа болино” кинонд гардаг шиг нөхцөл байдалд оруулж ч мэднэ. Хэрэв тэр дотуур хувцаснуудаа угаах гэж овооруулж орхидог эр биш л бол түүнээс холдсон нь дээр. Түүний цуглуулгад Madame Alexander –ынхтай харьцуулах зүйл байхгүй гэдгийг сана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж