Реп бүжгийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Реп бүжгийн тэмцээн боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Одоогоос арван есөн жилийн өмнө буюу 1991 онд Завхан аймгийн хүүхэд залуусын дунд зохион байгуулагдсан реп бүжгийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан "Хар сор" хамтлагийн гишүүн Пүрэвдоржийн Мөнхбаяр агсны нэрэмжит реп бүжгийн тэмцээн 12 дахь жилдээ зохиогдлоо. Тэмцээн цэцэрлэг, сургуулийн бага нас, дунд нас ахлах нас гэсэн дөрвөн насны ангиллаар зохиогдсон юм.

    Цэцэрлэгийн насанд долоон хамтлаг оролцсоноос тэргүүн байрт нэгдүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрт YI цэцэрлэг, гуравдугаар байрт YII цэцэрлэгийн баяцхан бүжигчид орж авъяс чадвараа харууллаа.

    Харин сургуулийн бага насны тэргүүн байрт ЧЭЦСургууль, хоёрдугаар байрт Хүүхдийн төлөө хэлтсийн бүжгийн дугуйлангийн "Улаан сарнай " хамтлаг, гуравдугаар байрт III сургууль орсон бол дунд насны тэргүүн байрт Хүүхдийн төлөө хэлтсийн "Улаан сарнай" хамтлаг, хоёрдугаар байрт III сургууль, гуравдугаар байрт Хөгжимт жүжгийн театр, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ийн хамтарсан бүжгийн дугуйлангийн "Эрмүүн" хамтлаг орж, ахлах насны ангилалын тэргүүн байрт Дэвшил сургууль, хоёрдугаар байрт II сургууль, гуравдугаар байрт ЧЭЦСургуулийн тус тус орж ирээдүйд бүжгийн нэртэй хамтлагууд болохоо харуулсан юм.

    Анхны реп бүжгийн тэмцээний тэргүүн байрын эзэн П.Мөнхбаяр онгоцны ослоор гэр бүлийн хамт харамсалтайгаар амь эрсэдсэн бөгөөд түүний ээж Цэрэндулам хүүгийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон ивээн тэтгэж явуулсаар иржээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж