Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт эхэлжээ

Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт саяхан эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Хойд Солонгосын зүгээс энэ сургуулилт дайн дэгдээж болзошгүй байгаа гэсэн бөгөөд цэргийн хариу арга хэмжээ авна гэж хэлж байна. Гэхдээ тус улсын зүгээс түрэмгий, догшин хариу авахгүй байх НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Билл Ричардсоны зарим нэг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Ням гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлын талаар хэлэлцэж байгаа энэ үед Өмнөд Солонгос улс байлдааны сум ашигласан цэргийн сургуулилт хийх болоод байгаа билээ. Харин үүнд өртөхгүй байхын тулд иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар очих тушаал өгсөн байна. Ёнпён, Баэнгнён, Даэчён, Сочён болон Удо орчмын 8000 гаруй иргэдийг нүүлгэж байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж