Өмнөд Солонгос иргэдийг нуувчинд орохыг тушаав

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос иргэдийг нуувчинд орохыг тушаав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлын талаар хэлэлцэж байгаа энэ үед Өмнөд Солонгос улс байлдааны сум ашигласан цэргийн сургуулилт хийх болоод байгаа билээ. Харин үүнд өртөхгүй байхын тулд иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар очих тушаал өгсөн байна. Ёнпён, Баэнгнён, Даэчён, Сочён болон Удо орчмын 8000 гаруй иргэдийг нүүлгэж байгаа аж. Хээрийн сургуулилт даваа гаригийн 13 цагаас эхлэнэ гэсэн мэдээлэл байсан юм.

Хойд Солонгосын зүгээс энэ сургуулилт албаар дайн үүсгэх зорилготой өдөөн хатгалга хэмээн мэдэгдэж байгаа билээ. Өнгөрсөн сард Хойд Солонгосын талаас өмнөдийнхний хийсэн цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, Ёнпён арал руу гал нээснээс хойш байдал хурцдаж байгаа юм. Одоогийн байдлаар Хойд Солонгос баруун эрэг дагуу цэргүүдээ байрлуулсан байгаа тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж