Крисмас арлын ослоор 48 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Крисмас арлын ослоор 48 хүн үрэгджээ

Өнгөрсөн лхагва гаригт Энэтхэгийн далай дахь Австралийн эзэмшлийн Крисмас арлын ойролцоо живсэн завин дээр сууж явсан 90 орчим хоргодох газар хайгчдаас 48 нь амиа алдсан гэж Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард хэлэв. Тэдгээр хүмүүсийн 30 орчмынх нь цогцсыг гарган авсан бөгөөд цаашид сураггүй бологсдыг үргэлжлүүлэн хайх ажлыг аврах албаны хүмүүст үүрэг болгожээ.

Хад мөргөсөн модон завин дээр суурьших газар хайж явсан Иран, Ирак, Курдын иргэд Австралиар дамжин Индонезыг зорьж явсан бололтой гэж албаны хүмүүс үзэж байна. Крисмас арал нь Энэтхэгийн далайд Австралийн эх газраас 2,600км зайд оршдог ч, Индонезийн өмнөд хэсгээс ердөө 300км зайд оршдог ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж