Бидний судалгааны гол баатар бол гурван хүүхдийн ээж, 44 настай эмэгтэй. Жирийн л бүсгүй. Гэвч Айовагийн их сургуулийн неврологчид түүний жирийн бус чанарыг нь олж харжээ. Бүсгүйн уураг тархины нэг хэсэг дэх саатал нь түүнийг айдасгүй болгосон аж.
Түүнийг айлгах гэсэн судлаачдын янз бүрийн оролдлого талаар болсон юм. Бүсгүйг могой, аалз зэрэг ихэнх хүмүүсийн үхтэлээ айдаг амьтдаар дүүрэн харанхуй газар байлгаж, аймшгийн кино үзүүлж, өмнө нь оршуулгын газар барьсан хий үзэгдэлтэй гэгддэг байшинд оруулсан болов ч яагаа ч үгүй гэнэ. Түүнд айж, цочирдсон ямар ч шинж тэмдэг илрээгүй аж.
Бүсгүй айдсыг мэдэрдэггүй нь түүний уураг тархины amygdale буюу айдас, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг хэсэг нь гэмтсэнтэй холбоотой гэнэ. Неврологчид түүнийг 20 жил ажиглаж байгаа юм. Учир нь ийм зүйл маш ховор тохиолддог аж.
Түүнийг хүүхэд байхад нь нохой дайрсан бөгөөд түүнээс хойш юунаас ч айхаа больсон гэнэ. Харин судлаачид бүсгүй айдсыг мэдэрдэггүй нь нохойд дайруулсантай холбоогүй гэж үзэж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь бүсгүй түүнээс хойш олон ч удаа аймшигтай, аюултай нөхцөл байдалд орж байсан аж. Түүний айдсыг мэдэрдэггүй зан нь олон удаа амиа алдахаас наагуур нөхцөл байдалд хүргэж байжээ.
Тэрбээр олон удаа аюултай улаан нүүрээр тулгарч, тэр бүү хэл байгалийн аюултай үзэгдэлтэй ч таарч байжээ. Тухайлбал бүсгүй хоолойдоо хутга, толгойдоо буу ч тулгуулж байсан удаатай гэнэ.
Бүсгүйг айдастай нүүрэлдүүлэхийн тулд гэмт хэрэг, дээрэм хамгийн их гардаг хар тамхичид, болон биеэ үнэлэгчид үүрлэсэн дүүрэгт цагдаа нартай хамтран ажиллуулж байжээ. Айдасгүй бүсгүйн тухай онигоо хүртэл гарсан юм.
Бүсгүйг гудамжаар явж байтал харанхуй булангаас нэгэн эр гарч ирээд хоолойд нь хутга тулган “ Хоолойг чинь хэрчинэ шүү” гэжээ.
Харин бүсгүй алсад сүмийн найрал дуу эгшиглэхийг сонсоод дээрэмчин рүү жишэм ч үгүй харж, “ Хэрвээ чи намайг алах гэж байгаа бол эхлээд бурхны элч нартай уулзах болж дээ” гэжээ. Дээрэмчин түүнийг яагаа ч үгүй явуулсан аж.
Харин бүсгүй гэр рүүгээ гүйж биш алхаж харьсан гэнэ. Бүсгүйн айдсыг үл мэдэрдэг нь дээрэмчнийг айлгасан гэж судлаачид үзжээ.
Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд харанхуй гудамжинд ганцаараа явахаас айдаг бөгөөд хэрэв халдлагад өртөж, хоолойдоо хутга тулгуулсан бол дуугарч ч чадахгүй гэж айдсын хүчин зүйлийг судлаачид ярьж байна.
Харин дээрх шиг аюултай нөхцөл байдалд орохдоо бүсгүй айх биш сонирхсон, сонжсон мэт болдгийг судлаачид тогтоожээ. Түүнээс ийм үед юу мэдэрдгийг асуухад тэрбээр айдас биш уур нь хүрч бухимддаг гэж хариулжээ. Харин хүчинд автсан жирийн хүмүүс шиг айж цочирдон, салгалдаггүй аж.
Бүсгүйд хийсэн туршилт, судалгаа айдас юунаас бий болдгийг олоход тус болно гэж судалгааг явуулсан эрдэмтэд үзэж байгаа юм. Бүсгүйн айдсыг үл мэдэрдэг энэ чанарыг бурхны хишиг гэхээсээ хараал гэвэл зохино гэж судлаачид дүгнэжээ. Учир нь айдасгүй бол хүн аюул, осолд ямар ойрхон байгаагаа мэдэх боломжгүй.