Зарим хүмүүс зузаан цасан хөнжил цэцэрлэгт нь яаж нөлөөлөх бол гэж санаа зовж байж магад. Зунжин арчилж ургуулсан цэцэрлэгийн ургамал мод өвөл нойрсож буй мэт сүр жавхлангаа алдаж, уруу дорой болчихдог. Гэвч ургамал мод ч гэсэн амьтай болохоор өвөл унтаж амрах нь зүйн хэрэг шүү дээ.
Сайн мэдээ гэвэл хамгийн их сүйдсэн ургамал навч ч гэсэн ирэх жил нь сэргэж амилдаг.
Гэвч эмгэн хумс болон хортон шавьж хаврын уур амьсгал ороход гарч ирэхийн тулд хөрсний гүнд нуугдаж байдгийг санах хэрэгтэй.
Зузаан цасан хучлага нь ургамалд хамгаалалт болдог бол хүйтэн жавар, хяруу ургамлын үндсийг сүйтгэж мэдэх аюултай аж.
Ургамал болгонд тохирох арчилгаа хэрэгтэй. Ургамал, мод цасанд дарагдах тусмаа хавар хурдан сэргэж ургадаг.
Тиймээс цасанд дарагдаж, гудайсан мөчрийг хэвээр нь үлдээх эсвэл мөчрийг нь тайрч анхны тусламж үзүүлэх хэрэгтэй. Урь ороход хөрс нойтон, чийг ихтэй байх тусмаа ургамалд хортой байдаг байна.