2010 оны онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

2010 оны онцлох үйл явдлууд

  • Тус компани 100 хувь Монголын хөрөнгө оруулагчдын өмчлөлд шилжсэнээ албан ёсоор зарласан нь Монголын харилцаа, холбооны салбар төдийгүй бизнесийн ертөнцөд анхдагч үйл явдал боллоо.
  • Компанийн нийт ажилчдын эх оронч үзлийн илэрхийлэл болгож нийт үйлчилгээний салбаруудынхаа өмнө Монгол Улсын Төрийн далбааг мандуулав. | 7-р сарын 10  
  • Шинээр 80 сум, сууринд сүлжээгээ оруулж Монгол Улсын нийт хүн амын 82 хувийг хамрав.
  • Шинээр байгууллагын болон VIP хэрэглэгчийн үйлчилгээний төв, 19-р хороолол, Дархан хотын хуучин дархан дүүрэгт шинэ салбаруудаа байгуулснаар хот, хөдөөд нийт 43 үйлчилгээний салбартай болов.
  • Мэдээлэл Харилцаа Холбооны шилдгийг шалгаруулах “ICT Expo 2010” үзэсгэлэнд оролцож, үзэсгэлэнгийн талбайн шинэлэг төрх, танилцуулсан шинэ үйлчилгээнүүдээрээ “Шилдэг санаачилга” шагналыг авав. | 5-р сар
  • 30 гаруй их дээд сургуулийн 80.000 оюутан, багш нарыг хамарсан “Оюунлаг Оюунтан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 42 сургуульд тухайн сургуулийн багш, оюутнууд хоорондоо онцгой хөнгөлөлттэй үнээр ярих сургуулийн VPN группын үйлчилгээг, 30 сургуульд үнэ төлбөргүйгээр “Wireless hot spot” бүсийг байгуулж, оюутнуудын сурах орчинг сайжруулж интернэтжүүлэх ажлуудыг хийлээ. | 10, 11-р сар
  • Кабелийн телевизийн дэвшилтэт, шинэ технологи болох IPTV-ийн тендерт оролцон уг үйлчилгээг нэвтрүүлэх эрхийг авав.  

 
2010 ОНД ШИНЭЭР ХИЙСЭН АЖЛУУД

  • Ажил хэрэгч хүн бүрийн хэрэглээнд нийцсэн хамгийн төгс шийдэл болох “BlackBerry” үйлчилгээг зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ. | 1-р сар
  • Дахин давтагдашгүй үзэл, бодол, стиль имиж, хүсэл сонирхлоороо өөрийгөө илэрхийлэгч 25 хүртэлх насны залуустаа зориулан цоо шинэ өнгө төрх, өвөрмөц давуу тал бүхий “iD” брэндийг танилцууллаа. | 4-р сар  
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулан интернэтэд суурилсан ярианы “MyPhone” үйлчилгээг Монголд анх удаа албан ёсоор танилцуулсан | 11-р сар
  • Дэлхийн бүх улс руу чанартай яриа хийх олон улсын ярианы шууд гарцын үйлчилгээ 008-ийг нэвтрүүлэв. | 2-р сар
  • Дараа төлбөрт “СОНГОДОГ” үйлчилгээний нөхцөлүүдийг шинэчилж сарын суурь хураамждаа сүлжээ харгалзахгүй ярих ярианы минут болон сүлжээндээ үнэгүй ярих эрхийг  багтаасан “Ярианы” багц, суурь хураамждаа хүссэн үйлчилгээгээ багтаан хэрэглэх боломжийг олгох “Холимог” багцуудыг хэрэглэгчдэд санал болголоо. |  8-р сар
  • “Dopin” үйлчилгээний хэрэглэгчдэд зориулж гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ 5 төгрөгөөр ярих “Миний гэр бүл”, өөрийн дансаа цэнэглэх бүртээ ойр дотны 1 хүндээ нэгж бэлэглэх боломж олгосон шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэв. гаргасан. | 7-9-р сар
  • Бүх хэрэглэгчдэдээ төрсөн өдрийн болон ашигласан хугацааны урамшуулал олгож эхэллээ. | 8-р сар

  БАХАРХАХ ТҮҮХ, БҮТЭЭХ ИРЭЭДҮЙНХЭЭ ЭЗЭН БИД МОНГОЛЧУУД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж