Л.Гансүх сайд өвөө болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайд өвөө болжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх саяхан өвөө болж, хөл газар хүрэхгүй баяртай яваа гэнэ. Сайдын гэргий З.Уранчимэг “Сева Филаксиа Монголия” компанийг толгойлж, бизнесийн салбарт хүч үзэж яваа бүсгүй байдаг. Тэд хамтын амьдралаа босгоод 20 гаруй жил болж байгаа ба гурван охинтой.  Харин саяхан дунд охин нь төрж, 40 гарч яваа аав, ээж хоёрыгоо өвөө, эмээ болгожээ. Төрийн сайдын эрхэм алба хашиж буй Л.Гансүх сайд Политехникийн дээд сургуулийг барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн ба ажлын гараагаа Цэргийн дээд сургуульд багш болсноор эхэлж байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж