Ямартай ч Монголын чөлөөт бөхийн тамирчдыг олон талаар дэмжин, тэтгэж байгаа их аварга өнгөрсөн долоо хоногт эхнэрийнхээ хамт чөлөөтийнхөнтэй шинэ жилээ тэмдэглэжээ. 35 жилийн дараа дэлхийн аваргаа өлгийдөн авсан Монголын чөлөөт бөхийн холбооныхон энэ онд анхны эмэгтэй дэлхийн аваргатай болж, “Гуанжоу-2010” Азийн наадмаас аваргын алтан медалийг ихэрлүүлэн хүртсэн гээд 2010 оныг амжилт арвин үдэж байгаа Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилд тив, дэлхий, олимпийн тавцанд эх орныхоо нэрийг өргөж яваа тамирчин, дасгалжуулагчид, холбооны удирдлагуудаас гадна МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Улсын гарьд Б.Гантогтох нарын зочид оролцож, тамирчидтай хамт шинэ жилийн баяраа тэмдэглэсэн байна. Энэ үеэр мөн дэлхийн аварга С.Батцэцэг болон Гуанжоугийн Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг холбооны зүгээс шагнаж, урамшуулсан байна.
Асашёорюү чөлөөтийнхөнтэй ёолкдов
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаасаа хойш чөлөөт бөхийн спортод элэгтэй болоод байгаа. Москвад болсон дэлхийн аварга, Гуанжоугийн Азийн наадам гээд Асашёорюүгийн очиж дэмжсэн тэмцээн бүрээс аварга төрөөд байгаа болохоор чөлөөтийнхөн ч аваргад их элэгтэй. Олон жил өндөр зэрэглэлийн бэлтгэл, ачаалал авч байсан болоод ч тэрүү өнгөрсөн жилийн хугацаанд Асашёорюү юм л бол чөлөөтийн зааланд ирж, шигшээгийн бөхчүүдтэй хөлс гаргадаг байсан. Бас ах Д.Сумъяабазар нь чөлөөт бөхийн спортоор хичээллэж, өдгөө холбооныхоо дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай нь ч Асашёорюүд энэ спортыг хөл дээр нь босгочих юмсан гэсэн сэтгэл зүй төрүүлдэг байж болох юм.
С.Цэлмэг