Сонирхлын зөрчлийг зохицуулах төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийг зохицуулах төслийг дэмжив

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Тус хуулийн төсөлд төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон төрийн алба хашиж байгаа албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийг ил тод нээлтэй болгож, ямар дэг жаяг баримталж ажиллах вэ гэдгийг хуулчлах гэж буй юм. Мөн хуулийн төсөлд зааснаар дээрх албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр тайлагнадаг шиг Сонирхлын зөрчлөө мөн мэдүүлдэг болох юм.

Мөн бүлэг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцээд ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигаар ахлуулан таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд дээрх хуулийг батлан гаргах шаардлага байгаа ч, хууль доторх заалтуудыг өөрчилж, нэлээд зүйлийг тодорхой болгохгүй бол эцсийн хэрэглэгч дээр очих бүтээгдэхүүний үнэ буурахгүй хэмээн үзжээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж