Л.Баянхүү 10 сая төгрөгөөр шагнуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Л.Баянхүү 10 сая төгрөгөөр шагнуулав

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монголын мисс, загвар өмсөгч бүсгүйчүүд “Гоёл”-ын тайзнаа өрсөлдсөн бол булчин шөрмөс, бие хаагаараа гайхуулах эрчүүд “Монголын мистер”-ийн төлөө ширүүхэн тэмцэл өрнүүллээ. Сонирхолтой нь, энэ жилийн “Монголын мистер” тэмцээнд нэгэн үе мисс О.Оюунтуяатай ханилж, Монголын сайхан хосуудын нэгд тооцогдож явсан мистер Л.Баянхүү түрүүлэв. Монголын бодибилдингийн спортын тэргүүн шагнал гэж болох “Монголын мистер” цолыг тэрбээр анх удаа хүртэж, арван сая төгрөгийн шагнал хүртсэн аж.

Мисс эхнэрээсээ салж, гадаадад хэсэг хугацаанд амьдарч байгаад ирсэн мистер Л.Баянхүү хоёр дахь амьдралаа зохиож, монголдоо суурьшин, амар жимэр амьдарч байгаа бол түүний хайрт бүсгүй явсан, Монголын мисс, хатагтай О.Оюунтуяа өдгөө Герман эртэй ханилж, хилийн дээс алхаад олон жилийн нүүр үзжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж