Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймаг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан “Ардчилал-20” зүүн бүсийн чуулга уулзалт Монгол улсын Тэргүүн шадар сайдаар ахлуулан таван аймаг, нийслэлийн Багануур дүүргийн төлөөлөгчдийн хамтран гурван өдөр чууллаа. Энэ үеэр Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг төрийн дээд одон, медалиар шагнасан юм. Улс тунхагласны баярын өдрийг угтаж, тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг Ардчиллын дээд шагнал Чингис хааны одонгоор шагнасныг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг гардуулсан юм.
Д.Улаанаа