Дундговийн тогоочид шинэ жилээ тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Дундговийн тогоочид шинэ жилээ тэмдэглэв

   Шинэ жил ойртох тусам зоогийн газрууд захиалгад дарагдан тогооч нар цаг наргүй ажилтай болдог. Энэ их ачааллаас урьтан Дундговийн тогооч нар уламжлалт  “Тогооч нарын шинэ жил”-ээ гурав дахь удаагаа тэмдэглэн 2011 оноо хамгийн түрүүлж угтлаа. Баяраар Д.Энхтуяа ахлах тогоочтой “Аз хийморь” зоогийн газрыг “Хамгийн сайн менежменттэй зоогийн газраар шалгаруулан “Өргөмжлөл хадгалуулан тогооч  Ч.Гүнсмаа, Ганчулуун, Д.Наранцэцэг нарт “Шилдэг тогооч”-ийн шагнал хүртээв.
    Монгол улсын Засгийн газрын шагнал “Худалдаа, үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр “Мандал” худалдаа үйлчилгээний төвийн тогооч Д.Алтансүх, Монголын тогооч нарын холбооны дээд шагнал “Тогоочийн алдар” одонгоор  “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн тогооч Ш.Алтанцэцэг, “Өег” зоогийн газрын эзэн  Ц.Эрдэнэцэцэг, “Тэргүүний залуу тогооч” алтан медалиар “Өег” зоогийн газрын тогооч У.Янжиндулам нар хүртлээ.  
С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж