Энэтхэгчүүд хүн амын бүртгэлээ эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Энэтхэгчүүд хүн амын бүртгэлээ эхэлж байна

Дэлхийн хамгийн олон хүн амтай орнуудын нэг болох Энэтхэг улс 5-аас дээш насн ы бүх хүнийхээ хурууны хээ болон зургийг авч эхэлсэн байна. Энэтхэгийн хүн ам одоогоор нэг тэрбум 200 сая хүн амьдарч байгаа юм. Эдгээр иргэдээ бүгдийг нь хүйс болон шашин шүтлэг, боловсрол, оршин суугаа газрых нь хаягаар ангилан бүртгэж авахад нэг жилийн хугацаа лавтай шаардагдана гэж албаны хүмүүс хэлж байгаа билээ. Энэтхэг улс 1872 оноос хойш хүн амаа тоолж байгаа бөгөөд энэ тооллого 15 дахь нь болж байна. Ирэх оныг дамнан 2.5 сая тоологчид Энэтхэгийн 7 мянган хот болон 600 мянган суурингуудаар очиж айл өрх бүрээр орох юм. Мөн энэ тоологын үеэр анх удаа орон байрны тооллого явуулах бөгөөд энэ нь хэрэглээний болон ундны усны хэрэглээг тодорхойлоход хэрэгтэй байгаа ажээ. Тооллогын ажил 11 сар болох ба 11 сая тонн цаас хэрэглэж 60 тэрбум рупи буюу 1.3 тэрбум ам.долларын зардал гаргах юм байна. Нөр их энэ ажил ирэх оны дундуур дуусах болов уу гэж таамаглаж байгаа гэнэ. Бүртгэл явагдсанаар Энэтхэг улс 16 тоо бүхий иргэний бүртгэлийн дугаарыг энэ оны 11-р сараас эхлэн олгож эхлэх ажээ.
М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж