Дундговь аймгийн “Мандалговь-хүнс” ХХК-ыг Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Мягмар удирддаг. Хүнсний технологич инженер Д.Мягмарын үүсгэн байгуулж хөгжүүлж, бэхжүүлж хөл дээр нь босгосон энэ компани “Монгол улсын хүнсний тэргүүлэх үйлдвэр” гэсэн эрхэм хүндтэй шагнал, цомыг Монгол улсад хүнсний үйлдвэрлэл үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойгоор гардан авлаа. Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгодог энэхүү шагналыг тэргүүлэх арван үйлдвэр хүртсэний нэгэнд говийн аймгийн тус хувийн үйлдвэр үүсэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойгоор шалгарсан нь бахархам амжилт юм.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Мягмар мэргэжил нэгт нөхөдтэйгөө Хүнсний үйлдвэрлэл үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд уригдан оролцсоны дотор “Мандалговь-хүнс” компанийн гүйцэтгэх захирал Д.Амарагчаа, “Говийн гэгээ” ХХК-ны захирал Н.Эрдэнэбат, Эрдэнэдалдай сумын “Ивээл” нарийн боовны цехийн эзэн Аюурзана, аймийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Найсүрэн нар оржээ.
С.Пүрэвсүрэн