Нийслэлийн төсвийг ирэх баасан гаригт батлана. 2011 оны нийслэлийн төсвийн урьдчилсан төсөлд хотын төсвөөс дүүргүүдийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэг, дүүргийн төсвөөс хотын төсөвт төвлөрүүлэх орлогын талаар дурджээ. Ирэх онд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хот санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Тодруулбал, хүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан дүүрэгт хотоос нэг тэрбум 109 сая 908.2 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр урьдчилсан төсвийн төсөлд тусгажээ.Харин хот Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс орлого төвлөрүүлж авах аж.
Ж.ГЭГЭЭ