Премьер лигийн 18-р тойрог

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Премьер лигийн 18-р тойрог

Хөлбөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг Английн Премьер лигийн 18 дугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд хуваарь ёсоор явагдсангүй. Хорин багийн 10 тоглолтоос ердөө 2-хон тоглолт л хуваарийн дагуу болсон байна. Будант Албионд их хэмжээний цас орж байгаагаас үүдэн тоглолтууд хойшлогджээ.

Бямба гаригт “Сандэрланд” “Болтон”-г талбайдаа 1:0-ээр хожсон бол “Блэкбурн” “Уэстхэм” багууд Ивүүд Паркт эвийн гэрээ байгуулсан байна. “Сандэрланд” энэ тойрогт хожсоноор учраагаасаа нэг оноо илүү гарч, хүснэгтийн зургадугаар байрыг нь булаажээ. Харин талбайдаа тэнцсэн, мөн дасгалжуулагчаа халсан Лондонгийн “Алхнууд” хүснэгтийн сүүл мушгисан хэвээр явна.

Харамсалтай нь, тус хоёр тоглолтоос бусад долоо, тэр дундаа “Супер Сандэй”-н тоглолт болсонгүй. “Манчестер Юнайтед”, “Челси”-гийн халуухан тулааныг хүлээх хөгжөөн дэмжигчид олон байсан нь лавтай. Стэмфорд Бриж цэнгэлдэхийн талбай тоглох боломжтой байсан ч багийн удирдлаг, хотын захиргаанаас улсын нийслэлийн зам талбайд их хэмжээний цастай учраас хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөг сонирхогчдын аюулгүй байдлыг харгалзан үзэж, тус тоглолтыг цуцалсан байна.

Лондонгийн төвд хагас цагийн дотор 7,5 см цас унасан бөгөөд их хэмжээний цас цаашид ч үргэлжлэн орж байжээ.

Харин өнөөдөр орой “Манчестер Сити” болон “Эвертон” багуудын тоглолт болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж