Дулааны худагт хоёр хүн унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Дулааны худагт хоёр хүн унаж амиа алджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дулааны шугамын худагт хүн унаж нас барсан хоёр ч тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тухайлбал, баасан гаригт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд  байх дулааны шугамын худагт  40 настай эрэгтэй У  унаж амь насаа алджээ. Мөн өчигдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байх дулааны худагт 30 настай, эрэгтэй Ө унаж нас баржээ.  Талийгаачдын цогцсыг “Шуурхай бүлэг 105”  тасгийн аврагчид гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Иймд ард иргэдийг орой үдэш явахдаа анхаарал болгоомжтой явахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
     

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж