Дүрэм журмыг хааяа ч болов зөрчиж бай

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Дүрэм журмыг хааяа ч болов зөрчиж бай

Өөрийн гэсэн уламжлалтай  бол
 Талархлын баярын өдрийн оройн зоогийг яагаад жилд ганцхан удаа идэх хэрэгтэй гэж.  Хүн болгон л үүнийг байнга хийж идэж байя гэж хэлдэг ч тэр бүр хийдэггүй.  Хүсвэл өдөр бүрийг баяр болгон тэмдэглэж болно шүү дээ.
Бялуу, эсвэл жигнэмэг хийж танихгүй хүнийг дайл
 Тогтсон хэв маягаа эвдэхийн тулд амьдралынхаа мөч бүрээс таашаал авахыг хичээ. Хамгийн мартагдашгүй бэлэг бол гэнэтийн бэлэг байдаг.  Хэн нэг танихгүй хүнд өөрийн жигнэсэн бялууг өгөхөд түүний нүүрэнд таны урьд огт анзаарч байгаагүй инээмсэглэл тодрохыг хараарай. Бид ярилцаж, инээдэг хором бол бидний хэн хэний маань хэзээ ч мартаж чадахгүй агшнууд юм.
Өөрийгөө зугаацуул
Эвгүй байдалд орсон үедээ үүнийгээ нуух гэж оролдсоны хэрэггүй.  Надад нэг ийм явдал тохиолдсон юм. Шинэ он гарахын урьд шөнө маш гоё хар даашинз өмссөн би шинэ найз нөхөдтэй болж байлаа. Гэтэл угаалгын  өрөөнд миний даашинзны  тасархай хэвтэж байлаа. Гал тогооны өрөөнд ч тэр. Миний даашинзны жижиг  чимэглэлүүд хаа сайгүй  унасан байлаа. Би  бүр уйлах шахсан. Хүмүүст анзаарагдалгүйгээр би тэдгээрийг яаж цуглуулж авах билээ.  Би бусадтай ярилцангаа  хөлөө чирч явсаар маргааш нь дэлгүүрт буцааж өгөхөөр хангалттай ихийг цуглуулсан юм.
Өөрийнхөө хамгийн сайн, хүчтэй дэмжигч бай
Би хэн нэгний хайж буй сайн найз байхын тулд өөрийнхөө сайн талуудыг жагсааж  өөртөө захидал бичсэн юм. Эхэндээ жаахан онгироо юм шиг санагдаад өөрөөсөө ичиж байсан ч хэрэв би өөрөө өөртөө л таалагдахгүй юм бол бусад хүмүүс миний  сайн талуудыг олж  харна гэдэгт яаж итгэх болж байна.  
Айдаснаасаа сал
 Хэрэв ингэвэл, тэгвэл яах бол гэдэг бодлоо хая. Ийм дэмий зүйл бодох ч хэрэггүй. Орон доороо хэн нэгэн байгаа гэж өөртөө итгүүлж  айж явах нь тэнэг хэрэг. Хэрэв ямар нэгэн айдас түгшүүр төрвөл ямар нэгэн бодол төрөхөөс нь өмнө үргээх нь чухал. Зөвхөн балчир хүүхдүүд л ийм ярианд итгэдэг гэж өөртөө хэл. Та л өөрөө бодол хөврөөхгүй бол айдас бий болохгүй гэдгийг сана.
Хуучин эдлэлээр гэрээ чим
 Гэрийн тохижилтийг  өөрийн төсөөллөөр түүхийн хамгийн сонирхолтой цаг үеийнх шиг болгож үз.  Жишээлбэл 1900 –аад оны үе дэх уламжлалт загвар ч юмуу. Хэдийгээр романтик сонсогдож байгаа ч та эхлээд зай талбай гаргах хэрэгтэй.  Шинэ зүйл авах бүрдээ хослуулж хуучин эдлэл авч бай. Энэ бол миний амьдралдаа тэнцвэрт байлдлыг хадгалах гэсэн аргын нэг.  Өөртөө юу чухал  вэ гэдгийг байнга санаж  яв.
Шинэ содон зүйлийг хүлээж  авч сур
 Би өөрийгөө үеийн охидоос арай өөр гэдгээ олж харсан. “Бүх зүйлд завсар гардаг. Түүгээр л гэрэл ордог юм.” Гэж Леонард Коен хэлсэн байдаг. Тиймээс зарим хүмүүс  миний зөвхөн өвөрмөц занг олж хардаг ч энэ нь намайг илүү бүтээлч, сонирхолтой хүн болгож байдаг юм.  
Бусдад сайнаар нөлөөл
 Тэдэнд санаа тавьж байгаагаа харуулахад тэдний царайд өөрийн эрхгүй инээмсэглэл тодрохыг та харна. Мөн та ч бас.  Найз нөхөддөө урам ха йрласан үгтэй мессеж илгээж  тэднийг санаж байгаагаа хэл. Танд ч мөн тэднээс нэг өдөр сайхан үгтэй захидал ирэх болно.
Заримдаа дүрэм журмыг зөрчих хэрэгтэй байдаг
 Намайг бага байхад нэг юм хийж эхэлсэн бол заавал дуусгаж бай гэдэг байлаа. Тиймээс би номын сангаас ном авахдаа үргэлж нимгэнийг авдаг байсан юм. Харин одоо би насанд хүрсэн болохоор ном уншихаас залхуу хүрвэл тэр дороо л номоо хойш нь тавьдаг. Бас хамгийн сонирхолтой хэсгээс нь түүж уншдаг. Уйтгартай номыг яагаад заавал эхнээс нь дуустал унших ёстой гэж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж