Дэлхийн хамгийн үнэтэй зул сарын мод Абу Дабид

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй зул сарын мод Абу Дабид

Дэлхийн хамгийн анхны бөгөөд цорын ганц алт түгээгч ATM суурилуулж байсан Абу Дабигийн “Emirates Palace” зочид буудал дэлхийн хамгийн үнэтэй зул сарын модыг чимлээ. Тус зочид буудлын ерөнхий менежер Ханс Ольбертцийн хэлснээр энэхүү гацуур нь “11 сая ам.долларын өртгөөр боссон дэлхийн хамгийн үнэтэй зул сарын мод” гэнэ.

Зочид буудлын алтан бүрмэл, ганжир оройтой үүдний танхимд байрлуулсан хэт тансаг гэмээр энэхүү зул сарын модыг алт, мөнгөн туузаар чимэглэж, бөмбөлгөн чимэглэл болон цагаан өнгийн жижиг гэрлээр гэрэлтүүлжээ. Харин гацуурын мөчир бүрт хүзүүний зүүлт, ээмэг зэрэг үнэт эдлэл зүүсэн нь зул сарын модыг улам ч үнэд хүргэж байгаа аж. Нийт 181 каратын алмаз эрдэнэ, сувд, маргад, биндэръя болон бусад үнэт чулуунууд багтсан байна. Гацуур өөрөө 10 мянган ам.доллар, харин чимэглэлүүд 11 сая ам.доллар давж байгаа гэнэ.

Дашрамд сонирхуулахад, долоон одтой “Emirates Palace” зочид буудалд долоо хоног байрлахад нэг сая ам.долларын үнэтэй аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж