Зул сарын яармаг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Зул сарын яармаг үргэлжилж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Зул сарын яармаг: Зугаатай өвлийн эхлэл

    Үндэсний соёл, амралтын хүрээлэн зул сар, шинэ жилийн бэлгээ задалжээ. Халуун зуны өдрүүдэд л паркад зочилдог байсан бол одоо та шинэ жилийн хамгийн сайхан мөчүүдээ Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өнгөрүүлэх боломжтой боллоо. Дэлхийн долоон гайхамшгийг дүрслэн бүтээсэн мөсөн хотхон, сэтгэл баясгах өнгө өнгийн гэрлэн чимэглэл, зул сарын худалдааны гудамж, халуун вино, амтат хоол, мөсөн гулгуурын талбай гээд хамгийн сайхан шинэ жилийг дурсамж болгон үлдээх гайхалтай орчин энд бүрджээ.



     Арванхоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийсэн “Зул сарын яармаг” энэ оны хамгийн сүүлийн өдрийг хүртэл үргэлжилнэ. Хүсвэл та “Шинэ жилийн шилдэг бэлэг”-ийн сугалаанд оролцож, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Азтан шалгаруулах ёслолоос тэвэр дүүрэн бэлэгтэй харих болно. Хамгийн гайхалтай нь арванхоёрдугаар сарын 25-нд дотны хүмүүсийнхээ хамт Зул сарын баярыг энд тэмдэглэн, хайртай хүндээ салютын буудлагаар сюрприз барих боломжтой. Өдөр бүр 19.00 цагаас эхлэх салют буудлагыг найзууддаа зориулж, 157572 дугаарт хамгийн олон мессеж илгээн, өөрийн мэндчилгээг телевизээр шууд дамжуулах нь жинхэнэ шинэ жилийн сюрприз байлгүй яахав. Эрхэм таныг “Зул сарын Яармаг 2010” -д зочлон ирэхийг урьж байна.

    2010 оны 12 сарын 10-31-ныг дуустал өдөр бүр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн дээр өвөл цагийг зугаатай өнгөрүүлцгээе.

    “Зул сарын яармаг”-т зочилсноор:

    • Худалдааны гудамж:  Шинэ жилтэй холбоотой бүхнийг нэг доороос
    • Халуун вино амтат хоол
    • Мөсөн гулгуурын талбай
    • Арга хэмжээ салют шоу
    • Дэлхийн 7 гайхамшгаар бүтээгдсэн мөсөн хотхон
    • Фото зургийн үйлчилгээ 

    Энд дарж зургийн цомог үзнэ үү.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж