Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас явуулсан шалгалтаар Уран зургийн галарейгаас хэд хэдэн зураг алга болж, зарим зургийг хуулбарлан эхийг авсан зөрчил илэрчээ. Үүнд Б.Чогсомын “Улаанбаатар”, Ц.Нарангэрэлийн “Төв цэцэрлэг”, М .Цэмбэлийн “Сүүдэрт”, “Туул гол”, “Уул”, Ц.Жамсрангийн “Хараагийн хөндийн судалбар”, М.Бүтэмжийн “Эрдэнэтийг дархлагчид”, Д.Болдын “Зохиомж”, Н.Амгаланбаатарын “Өглөө” гэх бүтээлүүд багтсан байна. Харин Б.Лхагвасүрэнгийн “Түмний эх”, Ц.Сүхээгийн “Дугуйлан” гэх зургийн эх хувийг аваад хуулбарыг үлдээсэн байна.
Б.Мандах