Борлуулагчдын сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Борлуулагчдын сургалт болно

“Монголын Лектор” төвөөс зохион байгуулдаг “Мастер борлуулагч” сургалтын энэ долоо хоногийн ээлжит сургалт маргааш эхлэх ажээ. Сургалт амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд хичээллэнэ.

“Монголын лектор” төв 2009 оны эхнээс бизнесийн байгууллагын борлуулалтын менежерүүдэд зориулан "Мастер борлуулагч" сургалтыг зохион байгуулж ирсэн билээ. Тус сургалт нь бизнесийн байгууллагын борлуулалтын албаны дарга, менежерүүд болон борлуулалтын ажилтнуудад зориулсан хоёр янзын хөтөлбөртэй юм. Менежерүүдэд зориулсан хөтөлбөр нь борлуулалтын менежментийн (Sales management) орчин үеийн мэдлэг, ойлголтуудыг олгоход чиглэдэг бол борлуулалтын ажилтнуудад зориулсан хөтөлбөр нь бичилсэн худалдааны (Selling) чадваруудыг олгохыг зорьдог юм.

Тус сургалтад өнгөрсөн хугацаанд Жи-Мобайл ХХК, Бодь Даатгал, Практикал Даатгал, Прайм Даатгал ХХК, Монгол Тамхи Со ХХК, Саммит ХХК, Петровис ХК, Шилэн хийц ХХК, Могул ХХК, Нэйшнл Лайф Даатгал ХХК, Баясах трейд ХХК, Аirmarket, Naviworld ХХК, АзиаТел ХХК, Сэлэнгэ Пресс ХХК, Их Харанга ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын 420 гаруй менежер, ажилтнууд хамрагдаж, борлуулалтын талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж