“Интер” Клубуудын дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

“Интер” Клубуудын дэлхийн аварга боллоо

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо “Интер Милан” 3:0 харьцаатай Африкийн “ТП Мазембе”-г буулган авснаар FIFA-гийн Клубуудын ДАШТ-ий аваргаар тодорлоо. Зайед Спорт Сити цэнгэлдэхэд болсон тоглолтод Горан Пандев, Самуэль Эту нар эхний хагаст гоолдож, улмаар сэлгээгээр талбайд гарсан Жонатан Биабиани эцсийн цэгийг тавьжээ. Конго улсын баг “Мазембе”-гийн тухайд хагас шигшээд Бразилийн хүчирхэг “Интернациональ”-ийг буулган авч, шуугиан тарьсан боловч финалын тоглолтод Сери А-гийн аваргуудад дийлдлээ. Харин “Интер Милан” дэлхийн аварга баг болсноор дасгалжуулагч Рафаэль Бенитезийн ганхсан суудал түр ч болов тогтворжиж байна.

Аваргын төлөөх тоглолтын өмнө хүрэл медалийн төлөөх тоглолт болж, Бразилийн “Интернациональ” клуб Ази тивийн аварга, Өмнөд Солонгосын “Сённам Илуа”-г 4:2 харьцаатай буулган авчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж