”Алтан Тариа” ХК-ийн гурил хямдарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

”Алтан Тариа” ХК-ийн гурил хямдарлаа

"Дөрөвдүгээр сарын 1-ээс гурилын импортын татвар буурсантай холбоотойгоор Алтан Тариа гурилынхаа үнийг 6-10%-аар бууруулж, 50кг-тай дээд гурил 470 төг, 1-р гурил 380 төг болсон байна. Хэдийгээр цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн нь дотоодын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний өртөг, зардлыг ихээр нэмэгдүүлж байгаа ч импортын гурилын үнэ буурсан нь зах зээлийн хуулийн дагуу үнээ хямдруулах үндсэн нөхцөл болжээ. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа энэ үед гурилын үнэ ийнхүү буурч байгаад хэрэглэгчид баяртай байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж