Хятад алтны нөөцөөрөө зургаад байна

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Хятад алтны нөөцөөрөө зургаад байна

Дэлхийн
алтны зөвлөлийн гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад
арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар дэлхийн хамгийн их алтны
хуримтлалтай улс нь АНУ хэвээр байжээ. Харин БНХАУ 1054 тонн алтны
нөөцтэйгөөр зургадугаарт бичигдсан байна.

ОХУ-ын нөөц 167,5
тонноор нэмэгдэж наймдугаар байр руу өгссөн байна. Өмнөх оны мөн үетэй
харьцуулахад эхний арван улс жагсаалтад тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Харин Саудын Араб эхний 20 руу орж иржээ.

Саудын Араб, Өмнөд
Африк зэрэг хөгжиж буй орнууд алтны хуримтлалаа нэмэгдүүлж байгаа билээ.
Эхний 100-д орсон орнуудын 67 нь хөгжиж буй орнууд байгаа нь 2009 оны
62-оос хавьгүй ихэссэн гэсэн үг юм.  ОУВС болон Европын төв банк алт
худалдаалагч хамгийн том байгууллагууд билээ. Харин ОУВС-гийн алтны
хуримтлал 158,6  тонноор буурсан байгааг судалгаа харуулав.

Хятадын
хувьд хэдийгээр асар их хэмжээний алтны хуримтлалтай ч нийт хуримтлалын
1,7-хон хувьтай тэнцдэг нь чамлахаар тоо юм. Өөрөөр хэлбэл эхний 20
байрт орсон орнуудаас хамгийн бага нь БНХАУ болж байгаа аж. Хөгжиж буй
орнуудын хувьд байдал өөр байдаг. АНУ-ын хувьд 74 хувь, харин Германых
70 хувь байдаг билээ.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж