“Нээлттэй өдөр”-т ирсэн иргэд жолооны үнэмлэх, Төв замын зөвшөөрөл хэзээ олгох вэ, хаагуур хөдөлгөөнд оролцох вэ, Замын цагдаад ажилд ороход ямар шаардлага тавих вэ, зам тээврийн осол хэрэгт холбогдсон бол хаана хандах, зам тээврийн осол гаргаад тохиролцоод салсан, гэтэл мөнгөө өгөхгүй байна гэх мэтчилэн өөрт тулгарсан асуулаар зөвлөгөө авч, сонирхсон асуултандаа хариу авч байна.
Иргэдийн санал хүсэлтийг www.stop.mn, “Авто радио” 96.3 радиогийн 96009393 дугаарын утсаар авч байна. Мөн Замын цагдаагийн газрын хэлтэс тасгийн дарга нар “Авто радио” 96.3 радиогоор нэвтрүүлэгт оролцож өөрсдийнхөө ажил үйлчилгээний талаар дэлгэнгүй ярьж, иргэдтэй шууд утсаар холбогдож байна.