МӨНГӨнд дургүй хүн байвал уншиж яахийн бэ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

МӨНГӨнд дургүй хүн байвал уншиж яахийн бэ

Мөнгө гэж сайхан амьтан юмаа. Ингэж хэллээ гээд мөнгөнд дуртай новш
болчихгүй байхоо. Зүгээр л хэрэгцээгээ төвөггүй хангачих мөнгөтэй
болмоор байна. Хүнээс ялангуяа найз залуугаасаа мөнгө нэхэхийг хүсэхгүй
байна. Хоёр сар ч юм юмаар л оролдлоо. Бүтэх нэг нь бүтчихээрээ
урамтай,тэгээд ч бүтэхгүй яаж ч оролдоод болдоггүй юм гэж байдаггүй юм
байна гэдгийг л ойлголоо. Хамгийн гол нь бидний хармаанд явж байдаг 5000
төгрөг ч гэсэн үнэ цэнэтэй хөлс хүч шингэсэн байдаг юм байна. Магадгүй
чамд сая төгрөг жирийн санагдаж болохч хэн нэгний хувьд амьдралдаа ч
барьж үзээгүй тийм их үнэ цэнэтэй эд байх юм.  Мөнгө гэдэг амьдралын
чухал хэрэгцээний нэг  атлаа бидний зарим нэг нь яагаад тэгтлээ үзэн
ядаад байдгийг одоо л ойлголоо. Мөнгө хүнийг эвддэг гэдэг. Тэр чинь хүн
эвдрээд байгаа юм биш угаасаа л тийм явцгүй нөхөр байхгүй юу. Ухаантай
хүн чанартай байсан бол эвдрэхгүй яваад байж болох л байсан биз.
мөнгөтэй баян нэгнээ энэ муу баян тарган гэдэг ч юмуу нэг тиймэрхүү
ойлголт биднийтархинд суучихсан. Мөнгийг шударга хөдөлмөрөөр олж байгаа
хэнд ч энэ үг шударга бус.  Анх удаа өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө
барьж үзэх сайхан байсан. Зүгээр л амьдралын жаргалтай мэдрэмжүүдийн
нэг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж