Гамшгаас сэргийлэх сургуулилт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Гамшгаас сэргийлэх сургуулилт боллоо

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнн яамны замын урд талд байрлах хоёр давхар байранд 14:00 цагаас газар хөдлөлтийн үед гамшгаас сэргийлэх үзүүлэх сургуулилт боллоо. Уг үзүүлэх сургуулилтад Нийслэлийн гамшигтай тэмцэх бүх албад, Онцгой байдлын бүх алба,  Шуурхай бүлэг 105, Яаралтай түргэн тусламжийн 103, Аврах отряд, Гал унтраах анги, Нийслэлийн цагдаа, Мэргэжлийн хяналтын шуурхай бүлэг, Мал эмнэлэг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний шуурхай бүлэг, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагууд оролцсон юм. Харин Нийслэлийн онцгой байдлынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ  сургуулилтыг  зохион байгуулж байгаа бөгөөд гол зорилго нь газар хөдлөлт болсон үед тус байгууллагууд яаж уялдаа холбоотой ажиллах,  аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулж явуулах ёстойг урьдчилсан байдлаар туршиж байгаа хэмээн ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга С.Цогтбаатар мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж