
Албан тушаалтнуудын хэлснээр дотоодын аюулгүй албан дахь албан хаагчдын тоог нэмэгдүүлэхээр цэрэг татлага хийж байгаа энэ үеийг талибууд ашиглаж дайрсан байна. Кундуз дахь цэрэг татлагын төвд л гэхэд дөрвөн амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн аж. Тэднийг армийн хувцас өмссөн байсан гэж зарим эх сурвалж мэдээл байна.
Харин Кабул хотод болсон халдлагад армийн автобусанд байсан цэргүүд өртсөн байна. Дайралт хийсэн этгээдүүд рүү хариу гал нээх үеэр тэдний нэгийг нь хөнөөсөн байна. Гэвч амиа золиослогч бөмбөг дэлбэлж, таван цэргийн амийг авчээ.
Э.Очирт