
„Rusal“ компанийн мэдээлснээр Хятадад хот байгуулалт улам өргөжиж, импорт нэмэгдэж байгаа аж. Ойрын таван жилийн дотор БНХАУ-ын хөнгөн цагааны импортын хэмжээ 3-4 сая тонн байна гэжээ. Гэхдээ ажлын хөлс өндөр байгаа төдийгүй, эрчим хүч, түүхий эдийн ханш их буйгаас компаниудын 20 хувь нь алдагдалгүй ажиллаж чадахгүй бололтой.
Засгийн газраас хоцрогдсон тоног төхөөрөмжийн хэрэглээнд хориг тавьж буйгийн сацуу, юанийн ханш өндөр буйгаас Хятад улсын хөнгөн цагаан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч болзошгүй байгаа юм. „Rusal“ түүнчлэн 2011 онд хөнгөн цагааны эрэлт их байх учир дундаж үнэ 2400-2500 ам.доллар байна гэж тооцоолжээ.
Э.Очирт