Эрчим Хүчний Инженерийн Сургууль

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Эрчим Хүчний Инженерийн Сургууль

Өнөөдрийн монгол оронд маш олон их дээд сургуулиуд байгуулагдах болсоныг дагаад дэндүү олон цагаан гартанууд бий болж байна. Нэгэнт дипломтой болсон залуус хар ажлийг голж өндөр цалинтай ажилд урихыг хүлээн гэртээ хэвтэх ажээ. энэ мэтчилэн ажилгүйчүүдийн тоо нь хэрээс нэгэнт хэтэрээд байгааг одоо хэлээд ч хүлээж авах хүн нэгэнт байхгүй биз.

Улсын гэх тодотголтой сургууль л бол чанартай мэтээр бодож эцэг эхчүүд хүүхдүүдээ оруулахыг хичээнэ. Чанартай байдаг байсан байж магадгүй л юм. Харин одоо бол чанартай гээд хэлчих гэхээр үнэндээ хэл халтирмаар… Энгийн нэгэн цахилгаанчин, олон жилийн өмнө сургууль төгссөн магиструуд гээд л мэдлэгийн түвшиний хувьд бол оюутануудаасаа ч доогуур тийм л хүмүүс хичээл зааж байна. Заах ч гэж бараг заалгаж байна. Оюутанууд нь энэ талаар хариуцсан хүнд нь хэлэхэд “чи юу мэддэг гэж олон юм яриад байгаа юм. Эндээс гар” гээд л хөөнө. Харин эцэг эхчүүд бол хүүхэд нь өөрөө л болохгүй байж багшид буруугаа чихээд байгаа мэт ойлгож явсаар сургууль төгсөх болдог. Шантарсан нэг нь сургуулиа төгсөлгүй хаядаг байх.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж