Олон улсын валютын сан эдийн засгийг нь аврахын тулд Грек улсад дахин 2,5 тэрбум еврогийн санхүүжилт олгох болсон тухай баасан гаригт мэдээлжээ. Тус байгууллагын удирдах зөвлөл хуралдаж, Грекийн эдийн засгийн байдлын талаар хэлэлцсэн байна. Грекийн эрх баригчид илүү их шинэчлэл хийх зорилготой хэвээр байгаа бөгөөд ахиц харагдаж байгаа гэж зөвлөл дүгнэсэн байна.
ОУВС-гийн орлогч захирал Мурило Португаль хэлэхдээ инфляцийн төвшин буурч, өрсөлдөх чадвар нь нэмэгдэж буй Грекийн Засгийн газар дахин санхүүжилт авах эрхтэй гэв.Одоогийн байдлаар ОУВС Грек улсад 10,58 тэрбум еврогийн санхүүжилт олгоод байгаа юм.
Э.Очирт