“Иргэдийн шударга шүүх” ТББ нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

“Иргэдийн шударга шүүх” ТББ нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ

“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгуулагын \ТББ\ тэргүүн Х.Бат-Ялалт байгуулагынхаа болон  цаашдын үйл ажиллагааны  талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Манай байгуулага  ямар нэгэн улс төрийн зорилгоор асуудалд ханддаггүй. Хэзээч аль нэг нам, Засгийн газрыг огцор гэж шаардаж байгаагүй. Төрийн ордонд хэн сууж байх нь бидэнд  хамаагүй. Хамгийн гол нь ард түмнийхээ болон Монгол төрийнхөө өмнө өргөсөн тангарагтаа л үнэнч байх ёстой гэдгийг хэлж байсан. Бидний гол хийж хичээж яваа ажил бол төрийн албан хаагчдын хууль бус бусармаг үйл ажиллагаанаас иргэдийг хамгаалж , тэдний үйл ажиллагаанд нь хяналт тавих” гэлээ. Тэрбээр 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын гол буруутан нь аль нэг нам бус Сонгуулийн ерөнхий хороо ба цөөн тооны төрийн албан хаагчид гэж дүгнэж байгаагаа мэдэгдээд энэ сарын 5-нд болох “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны жагсаалд нэгдэхгүй гэдгээ хэлсэн юм. Х.Бат-Ялалт төрийн албан хаагчтай харилцах дэвтэр нээж  байгаа аж. Ирэх сарын 29-нд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын анхдугаар нээлттэй их хурал болох гэнэ.

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж