Зул сарын баяр хаяанд ирээд байгаа энэ үед цаг агаарын байдал маш таагүй буйгаас болж Европын нислэгүүдийг зогсоожээ. Хэдийгээр оны хамгийн ачаалалтай үе эхлээд байгаа ч олон мянган хүн цас, мөснөөс болж гэр бүлийнхэн рүүгээ очиж чадахгүй байгаа гэнэ.
Британийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Лондоны Хийтроу нисэх буудал л гэхэд бямба гаригт хоёр замаа хоёуланг нь хаах шийдвэр гаргасан байна. Их хэмжээний цас орсноос болж ирж байгаа онгоцуудыг газардахыг хоригложээ. Онгоцны зогсоол бүрээс 30 тонн цас зайлуулж байгаа бөгөөд зам мөстсөн байгаа нь нислэг хийхэд аюултай болгож байгаа юм.
Германд Франкфурт хотын нислэгийн Фрапорт компанийн хэлснээр ням гаригийн байдлаар 470 нислэгийг цуцалсан гэсэн бол Франц улсад байдал мөн ижилж байна. Парисын онгоцны буудал дээр 700 мянган зорчигчийн нислэг цуцлагдсан, эсвэл дор хаяж нэг цагаар хойшлогдож байгаа аж.
Э.Очирт