Ираны татаас бослого гарахад нөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Ираны татаас бослого гарахад нөлөөлөх үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Иран улс хүнс болон шатахуунд олгодог татаасыг бууруулжээ. Энэ нь 2007 оны олон нийтийг хамарсан бослогыг дахин үүсгэж болзошгүй байгаа гэж шинжээчид үзэж байна. Ням гаригт гаргасан энэ шийдвэрийн дагуу шатахууны үнэ дөрөв дахин нэмэгдэж, талханд олгодог татаас буурах аж. Автомашин болгон сард 60 литр бензинийг литрийг нь 40 центээр авах юм байна. 

    Иран улсын эдийн засаг тогтворгүй байгаа ч Засгийн газрын зүгээс жилд 100 тэрбум ам.долларыг татаасанд олгодог гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын хэлснээр энэ арга хэмжээ нь сүүлийн 50 жилийн хугацаан дахь хамгийн том „эдийн засгийн мэс ажилбар“ гэж хэлсэн байна.
    Иран нь нефтьд тулгуурласан эдийн засагтай улс юм.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж