Амиа алдсан гадаад цэргийн тоо 700 болов

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Амиа алдсан гадаад цэргийн тоо 700 болов

Талибын зэвсэгт бүлэглэлийн ням гаригт хийсэн халдлагын дараа Афганистан улсад амиа алдсан гадаад цэргийн ттоо 2010 онд 700 хүрсэн байна. Энэ нь сүүлийн арван жил шахуу үргэлжилж байгаа дайнд амиа алдсан гадаад цэргүүдийн бараг гуравны нэг нь юм. Афганистаны цэргүүд рүү халдлага хийх нь тоног төхөөрөмж сайтай НАТО-гийн цэргүүд рүү довтлохоос хавьгүй амархан байдаг ч сүүлийн үед гадаад цэргүүд ихээр амиа алдаж байгаа билээ.

2009 онд 521 гадаадын цэрэг амиа алдаж байсан юм. Сүүлийн 18 сарын турш Талибын зэвсэгт бүлэглэл улам хүчээ авч, хүчтэй дайралт хийж байгаа билээ. Харин 2001 оноос хойш 2270 гадаад цэрэг Афганистан улсад амиа алдсан юм. Тэдний 65 гаруй хувь нь америкчууд байжээ.

АНУ-ын дэмжлэгтэй цэргүүд 2001 онд Афганистанд орж ирснээс хойш Талибын зэвсэгт бүлэглэл ийм их хүчтэй байгаагүй гэж „Reuters“ бичсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж