УГЖ Д.Батсүх дэггүй хэвээрээ…

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

УГЖ Д.Батсүх дэггүй хэвээрээ…

Хүнд өвчний улмаас хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан
УГЖ алиалагч Д.Батсүх саяхан Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэхт морилж
хүмүүсийг алмайруулсан гэнэ. Хайртай жүжигчнээ гэрийн мухар сахиж, хүнд
өвчинд шаналж суудаг гэсэн ойлголттой явдаг хүмүүс цовоо сэргэлэн
гавъяатыг урьдынх шигээ эрүүл саруул явж жаахан халамцчихаад “Би метр
Дамбын дүрсгүй хүү байна” гэж хошигнож орилохыг сонсоод “Овоо доо
гавъяатын минь бие нь сайжирсан байна. Эр хүн л юм чинь ганц хоёр
хундага таталгүй яахав” гэж өмөөрч суусан гэнэ. Батсүх гавъяатыг цагдаа
нар гэрийнхээ ойролцоо явахад нь таарч, цагдаагийн хэсэг дээр авчраад
дараа нь гэрт нь хүргэж өгөх гэхэд гавъяат өөрөө “гэртээ харихгүй ээ”
гээд хүүхэд шиг зөрүүдэлж гүрийжээ. Тэгээд эрүүлжүүлэхэд орж, шөнөжин
хүмүүсийг хөгжөөж хоносон гавъяатыг өглөө хар үүрээр цагдаагийнхан мөнгө
ч авалгүй гэрт нь хүргэж өгсөн байна. Хамгийн сүүлд “Помогите нам”
кинонд тоглож урлагтаа эргэж ирсэн гавъяатын эхнэр нь түүнийг нялх
хүүхэд шиг бөөцийлж халамжилдаг сайн эзэгтэй байдаг аж. Үргэлжлэлийн энд дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж