Хоёр Солонгос их гүрнүүдийг түгшээж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос их гүрнүүдийг түгшээж байна

Хойд болон Өмнөд Солонгосын хурцадмал байдал цаашид даамжрах төлөвтэй байгаад Орос ихээр түгшиж байна. Хэрэв Өмнөд Солонгос хилийн маргаантай арал дээр хамтарсан цэргийн бэлтгэлээ үргэлжлүүлбэл Пхьенян үүний эсрэг хариу арга хэмжээг авахаа илэрхийлжээ. Орос улсын гаргасан хүсэлтээр АНУ-ын Аюулгүйн зөвлөл хоёр Солонгосын асуудлаар яаралтай хуралдахаар бэлтгэж байна. НҮБ дахь Оросын төлөөлөгч Витали Чуркин Солонгосын хойгт байдал хурцдаж болзошгүй байгаад ОХУ маш их санаа зовж байгааг илэрхийлж, Аюулгүйн зөвлөл энэ байдлыг эцэслэх арга хэмжээг авч, хоёр Солонгосын харилцаанд үүссэн асуудлыг дипломат арга замаар шийдэхэд туслах хэрэгтэй гэж үзэж байна гэв.

Өмнө нь ОХУ Өмнөд Солонгос улсаас Ёнпён арал дээр цэргийн сургуулилт хийхээ цуцлахыг шаардаж байсан. Харин Өмнөдийн зүгээс цаг агаарын байдлаас шалтгаалж ирэх мягмар гаригаас өмнө сургуулилтыг явуулах болно хэмээн мэдэгджээ. Энэ байдал нь Өмнөдүүдийг хүчний байр сууриа хадгалж, үймээн самуун болох магадлалыг үл хайхарч байгааг харуулж байна. Гэвч Хойд Солонгосын гадаад хэргийн сайд бямба гаригт мэдэгдэхдээ хэрэв Өмнөдүүд цэргийн сургуулилтыг цааш үргэлжлүүлбэл тэдэнд аюул тулгарах болно гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж