Элчин сайдын Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагааны үеэр Грек улсын Боловсролын дэд сайд И.Панаретос, Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд К.Георгиу, Ерөнхийлөгчийн Дипломат албаны захирал Ч.Дафаранос, Ерөнхийлөгчийн Цэргийн албаны захирал, дэслэгч генерал Д.Мандилис, Ерөнхийлөгчийн шадар зөвлөх хурандаа К.Лайнопоулос, шадар зөвлөх хурандаа А.Грибирис, шадар туслах С.Папагеоргиу, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын захирал хатагтай К.Боура болон Софи дахь ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд нар байлцав.
Элчин сайд Ц.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр орны бүх талын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэн ирэх онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч К.Папоулиас аугаа түүхтэй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжих ёстой бөгөөд үүний тулд Элчин сайдын гүйцэтгэх үүрэг их гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэн ноён Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн мэндчилгээг дамжуулахыг хүссэн байна хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.