Хөнгөн зоог бэлтгэх
Үдэшлэгт ирсэн ямар ч зочин сайхан хоол ундаар дайлуулахыг л хүснэ. Хэрэв суух сандал ч байхгүй хоол идэхэд тухгүй байвал ямар ч сайхан хоолоор дайлаад нэмэргүй. Хэрэв та зочдоо буффетны хоолоор дайлахаар төлөвлөж байгаа бол зочдод суух хангалттай суудал гаргах хэрэгтэй. Тавгаа тавих газаргүйгээр махаа яаж сэрээдэх билээ. Эсвэл гараараа идэх боломжтой хөнгөн зоог зууш бэлтгэх нь хамгийн тохиромжтой.
Үдэшлэгт хэн ирэхийг зочдод хэл
Хэн ирэх бас ирэхгүйг зочдоос нуух хэрэггүй. Учир нь хэн хэн ирэхээс шалтгаалан зарим зочид найзыгаа авч очих үгүйгээ шийднэ. Энэ нь зочдод үдэшлэг хэр том болохыг илтгэж байдаг.
Өрөөнүүдээ чөлөөтэй болго
Таатай уур амьсгал бүрдүүлэхэд танд том байшин хэрэггүй. Бас овоолсон хоол хүнс бэлтгэх ч хэрэггүй. Зочдод хоол идэж, дарс уунгаа чөлөөтэй яриа өрнүүлж болох хангалттай талбай гаргаж өг.
Зочдоо хөгжөө.
Хэрэв урьсан зочдоо хөгжөөж чадахгүй бол тэд яваад л өгнө. Онцгой үдэшлэг онцгой содон зүйлсээр дүүрэн байх ёстойг сана. Үдэшлэгт зориулж таныг хүндэтгэж сайхан хувцсаа өмсч ирсэн зочдоо сэтгэл хангалуун явуулах нь таниас шалтгаална.
Үдэшлэг зохиоход гэрэлтүүлэг маш чухал. Таатай уур амьсгал бүрдүүлэхийн тулд гэрэлтүүлгийг зөв сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь гэрэлтүүлгээ зөв байрлуулах эсэхээс олон зүйл шалтгаалдаг.
Угаалгийн өрөөгөө цэвэрхэн байлга
Угаалгийн өрөө цэвэрхэн таатай байх нь зочдод маш чухал. Ариун цэврийн цаас дууссан үгүйг сайн шалгаарай.
Нохой муураа хол байлга
Зочдын дунд харшилтай хэн нэгэн байж мэдэх тул нохой, муураа үдэшлэгийн үеэр хөршийндөө захиж үлдээгээрэй. Харшилгүй хүн байхгүй байсан ч хэн нэгэн нь хайртай амьтны чинь уурыг хүргэчихэж мэднэ.